ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 04 дүгээр хурлаар батлагдсан “Чингэлтэй дүүргийн архивын сан хөмрөгийг 2022-2026 онд бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалт”-ын дагуу 2022 онд нөхөн бүрдүүлэх хуваарьт орсон Нийслэлийн 154, 155, 173, 174 дүгээр цэцэрлэгийн данс, бүртгэлийг Дүүргийн архивын дэргэдэх БНШАЗК-ын 03 дугаар хурлаар хэлэлцлээ.
БНШАЗК-ын гишүүдийн 100 хувийн саналаар 173, 174 дүгээр цэцэрлэгийн данс, бүртгэл батлагдаж, 154, 155 дугаар цэцэрлэгийн баримтын бүрдэл дутуу, албан хэрэг хөтлөлтийн стандартын зөрчил илэрсэн тул хариуцсан байгууллагын дарга нарт хугацаат үүрэг даалгавар өгч БНШАЗК-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахих хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.




Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв