Масам 2 төслийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэхээр Дэлхийн зөн ОУБ, Боловсрол ирээдүй хөгжлийн гарц ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажлын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

Уг төслийн үр дүнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх, уялдаа холбоо сайжруулах зорилготой.

Мөн мэдээлэл холбооны технологид суурилсан платформыг ашиглан иргэд шаардлагатай мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх, бас орон нутийн иргэний нийгмийн байгууллагууд тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг тодорхойлсноор төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүрч чанар хүртээмж сайжрах боломжтой болж байна.



Цаашид Төслийн хүрээнд гарсан санал санаачилгыг дэмжих иргэдээс гарсан саналууд болох боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадваржуулах мөн нарийн мэргэжлээр сургах тал дээр холбогдох газруудтай хамтран ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж ажиллана.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ