Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл байгууллагадаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа багш ажилчдад “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2024” арга хэмжээний хүрээнд нийгмийн баталгааг хангах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон байрны дэмжлэгт хамруулж, батламжийг гардууллаа.
Чингэлтэй дүүргийн зүгээс сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамрах сургах нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанарыг ахиулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү хийж байна.
Тухайлбал дүүргийн бүх цэцэрлэгүүдэд олон улсын хөтөлбөр хэрэгжиж бүх цэцэрлэгийг зөөлөн эдлэлээр бүрэн хангалаа.
Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуульд 30301 сурагч, сургуулийн өмнөх боловсролд 10265 хүүхэд сурч хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүдэд боловсрол олгохоор 1877 багш ажилчид боловсролын салбарт ажиллаж байна. Багш ажилчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дүүргийн удирдлагууд анхаарч ажиллаж байна.














“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ