ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАР КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-Д АЖИЛЛАЛАА

3

Дүүргийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар  Нийтлэг үйлчилгээний газар “Камерын нэгдсэн төв”-ийг 2022 онд байгуулж байсан. Тус төв нь өнөөдрийн байдлаар нийслэлд төдийгүй улсад жишиг ажил болон хэрэгжиж байна.  

Чингэлтэй дүүргийн теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдвэрлэсэн.

Дүүргийн нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтад орж “Ногоон бүс” болсоноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн ажил боллоо.

“Ногоон бүс”-ийн нөхцөл байдал, ажиллаж байгаа зарчим, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нар танилцаж, хамтран ажиллахаар санал солилцлоо.

Камерын төвөөс суурилуулсан камерууд -40-өөс +40 градуст ажиллах горимтой бөгөөд цахилгааны 200-240V хүчдэлийг даах хүчин чадалтай.

Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондонд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү дүүргийнхээ 8940 хавтгай дөрвөлжин км газар нутгийг иж бүрэн камержуулж байна.  

viber image 2023 11 29 13 24 03 437

viber image 2023 11 29 13 24 07 579

viber image 2023 11 29 13 24 08 757

viber image 2023 11 29 13 23 58 362

viber image 2023 11 29 13 23 57 147

viber image 2023 11 29 13 23 59 541

viber image 2023 11 29 13 24 00 772

viber image 2023 11 29 13 24 02 066

viber image 2023 11 29 13 24 04 856

 

 






Шинэ мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 6. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 6. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 6. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 6. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 6. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 14. 16:47ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2026 ОНЫГ “ИННОВАЦ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА1 сар 13. 16:58ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ Монголын Оюун ухаан академд суралцах төлбөрийн хөнгөлөлтийн батламж гардууллаа.1 сар 13. 16:51ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:11ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:01ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРЛАА2025, 12 сар 26. 15:06

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.