Дотоод аудитын удирдлагын мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл хэрхэн оруулах талаар Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албанаас 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын төсвийн шууд захирагч болон нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа.
Дотоод аудит цахим программд шилжсэнээрээ оршин байгаа аливаа алдаа зөрчлүүдийг олж илрүүлэн тайлагнахаас гадна байгууллагын засаглах ба гүйцэтгэх удирдлагын эрх мэдэл, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байдал, тулгарч буй эсхүл болзошгүй эрсдэлийг зохистой удирдаж байгаа эсэх, дотоод хяналтын тогтолцоог оновчтой бүрдүүлсэн эсэхийг тодорхойлж, бодит үнэлэлт дүгнэлт өгч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж боломжтой боллоо.






“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ