“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

5

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны-Улсын уралдаант наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг өнөөдөр зохион байгууллаа.

1


Наадмын анхан шатны шалгаруулалтад дүүргийн 9 сургуулийн 500 гаруй авьяаслаг хүүхэд багачууд хамрагдсан бөгөөд наадмыг МНДУБХолбооны гишүүн, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын Зөвлөх, Хормейстер Ерөнхий шүүгч Ж.Батхүлэг, МНДУБХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хормейстер Шүүгч Ц.Хонгорзул, МНДУБХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш Хормейстер Шүүгч Л.Баяраа нар шүүн явуулсан юм.

2


Шалгаруулалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн Соёлын төвийн дарга А.Шинэбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Ариунболд нар хүрэлцэн ирж, авьяаслаг хүүхэд багачуудад амжилт хүслээ.

5
Шалгаруулалтаар:
 Тэргүүн байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн Найрал дууны хамтлаг
 Дэд байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг
 Гутгаар байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Олонлог эгзэ сургуулийн найрал дууны хамтлаг
 Тусгай байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг
 Тусгай байранд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн Найрал дууны хамтлаг
 Шилдэг удирдаач багш: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн багш Д.Барсболд тус тус шалгарлаа.
Ийнхүү дүүргээс эхний 3 байрт шалгарсан хамтлаг дүүргээ төлөөлөн Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах Хоёрдугаар шатны шалгаруулалтад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр оролцох юм.

4
БЯЦХАН ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.






Шинэ мэдээ

МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.