Монгол Улсад Орчин цагийн Архивын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ой, “АРХИВЧДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын харьяа 106 байгууллагын удирдлага, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг таниулах, арга зүйгээр хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс дэргэдэх газар, хэлтэс, алба, хороо, сургууль, цэцэрлэгүүдэд шинээр томилогдсон Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль, журам, стандарт, нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд" сэдвээр нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.




Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв