

Чингэлтэй дүүргийн нийт ЕБС-ийн сурагчдыг усан спортоор хичээллүүлэх зохион байгуулалтыг ирэх сараас хийх гэж байна. Энэ ажлын хүрээнд гаргасан хуваарийн дагуу сурагчид дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейнд мэргэжлийн багшаар зааж зөвлүүлэн сэлж сурах боломжтой болох юм. Цаашид дүүргийн нийт ЕБС-ийг усан бассейнтай болгох ажлыг хийж гүйцэтгэхээр зорьж байна.
ЕБС-ийн сурагчид хичээлийн үндсэн хөтөлбөрөөс гадна ийнхүү усан спортоор хичээллэснээр бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, төрөл бүрийн спортод сонирхолтой болох зэрэг олон давуу тал бий болох юм.