УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-1-21
3

✅Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг даргын орлогч  З.Бямбажав удирдан явууллаа.

Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Э.Буян-Өлзий танилцууллаа.

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийт удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны А/06 дугаар захирамжаар 2025 оныг дүүргийн хэмжээнд “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд байгууллагууд төлөвлөгөөнд тусгасан ажлуудаа бүрэн хэрэгжүүлж ажиллах;

-Дүүргийн Захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгууллага, албан тушаалтанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, үндэслэлтэй бүрэн шийдвэрлэх, шийдвэрлэлтийн дундаж хугацааг 6 хоног болгон бууруулах;

-2025 оны үйл ажиллагааны хүрээнд ажилтан, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, харилцаа хандлага, ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой иргэдийн өргөдөл гомдол ирж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, иргэдтэй харилцах харилцаандаа анхаарч, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг анхааруулж ажиллах

-Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн стандарт, бичиг баримтын боловсруулалтад хяналт тавьж, бичиг баримтын нууцлалын асуудалд онцгой анхаарах

-Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайд (50метр) халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн цэвэрлэгээнд анхаарч халтиргаа гулгаагүй байлгахад онцгой анхаарч, хяналт тавин, уриалж ажиллах;

-Шар усны үер, халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, зөвлөмж, мэдээ мэдээллийг олон нийтийн сүлжээнд мэдээлэх, иргэдэд түүний мэдлэгийг олгоход анхаарч ажиллах;

-Хороодын нутаг дэвсгэрт байрлуулсан камержуулалтын хэвийн үйл ажиллагааг хангах, ажиллагаагүй болсон камеруудыг ажиллагаанд оруулах, хороо тус бүрээр камерын мэдээг гаргаж танилцуулах;

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн дархлаажуулалтыг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад тогтмол анхаарч ажиллах;

-Ерөнхий боловсролын сургуулийн I улирлын амралт дуусаж, II улирлын хичээл эхлэх болсонтой холбогдуулан сурагчдын аюулгүй байдлыг хангах, ханиад томуу, халдварт болон халдварт бус өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллах;

-Сар шинийн баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлийн тоог нэмэгдүүлэхгүй байхад анхаарч, халаасны хулгай болон хулгайн гэмт хэрэг гаргахгүй байхад онцгой анхаарч, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын ачааллыг тэнцвэржүүлэхэд анхаарч ажиллах;

-Гал түймрийн осол, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, зөвлөмжийг тогтмол өгч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.