Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, багш нарын “Тамирчин багш-2025” спортын тэмцээний нээлт өнөөдөр дүүргийн Биеийн тамир, спорт хороонд боллоо. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, дүүргүүдийн СӨБ-ын удирдлагууд оролцлоо.



Биеийн тамир спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нарын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, багийн спортын ур чадварыг дээшлүүлэх хүрээнд 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Тамирчин багш-2025” спортын тэмцээнийг Чингэлтэй дүүргээс зохион байгуулж байгаа юм.

Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв