✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Натурал Грасс Ланд” ХХК-тай хамтран “Өөхөө Тушаая аян”-ыг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу энэ хагас сайн өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар боллоо.
“Өөхөө тушаая” аяны хүрээнд дүүргийн иргэд, албан байгууллага та бүхэн маань хог хаягдал, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хаягдал өөхөө тушааж идэвхтэй оролцоно уу хэмээн урьж байна.
“Натурал Грасс Ланд” ХХК нь малын гаралтай бүх төрлийн өөх, өөхөн тос авч, үйлдвэрийн зориулалттай техникийн тос үйлдвэрлэж, дотоодын савангийн үйлдвэрүүдийн түүхий эдийг хангаж, мөн гадаадад экспортод гаргадаг юм.
Иргэд та бүхэн малын буян өөхөө хаялгүй тушааж дотоодын үйлдвэрлэлээ дэмжээрэй.