УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-1-28
7

✅Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Э.Буян-Өлзий танилцууллаа.

Үүний дараа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав цаашид хэрхэн ажиллах, хэрэгжүүлэх ажил хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, нийт удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1  

Дүүргийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлуудыг 2025 оны 07 дугаар сараас өмнө дуусгах

2

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангаж, худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах

3

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах

4

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд “Шуурхай штаб”-ыг шаардлагатай мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах -

5

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, сургалтын байгууллагын суралцагч, багш, ажилтан, албан хаагчдыг дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүлгэх, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлэх захирамж гаргах

6

Эрүүл мэндийн байгууллагуудын гадна орчны аюулгүй байдал болон дотоод орчны  угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавж, мэрэгч устгалын үйл ажиллагаанд онцгой анхаарч, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах

7

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах

8

Дүүрэг нутаг дэвсгэртээ цас мөс, хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих улсын байцаагч ажиллуулах, бүтэц орон тооны асуудлыг зохицуулах захирамж гаргах

9

Дүүрэг нутаг дэвсгэртээ золбин нохой, муур устгах ажлуудаа эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

10

Дүүрэг нутаг дэвсгэртээ хог их хаядаг байршлуудад хяналтын камер суурилуулах ажлыг зохион байгуулах

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.