ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

6

Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, дүүргийн харьяа хэлтэс албадын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Х.Азбаяр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт  зааснаар дүүргийн 1-24 дүгээр хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан Хүүхэд хөгжлийн цогцолборыг өргөжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн зуслан барих ажлыг эрчимжүүлж 2025 онд шав тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналтай байгаа талаар Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг танилцуулсан юм.

Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд дүүргийн харьяа хэлтэс, албадын дарга нар хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу асуудлаа танилцуулж, хэрэгжүүлж болох ажлын талаар саналаа хэллээ.

Дүүргийн Засаг дарга Н.Мандуул цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим, төвийн хороодын гарц орцны асуудал, гэр хорооллын худгийн ойр орчныг тохижуулах ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсгүүд  төлөвлөгөөгөө боловсруулж хурдан шуурхай ажиллах, мал аж ахуй эрхлэхийг хориглосон  бүсэд хариулгагүй орж ирсэн малыг гаргах, эзэнгүй золбин нохой, муур устгах ажлуудыг Сүхбаатар дүүрэгтэй хамтран ажиллах, “Хайлааст амбулатор”-ийн барилгыг гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалж, шинээр барилгын компани оруулж ажлыг эхлүүлэх, эвдрэл гэмтэл ихтэй, хуучирч муудсан хүүхдийн тоглоомын талбайнуудыг нэг стандартад оруулж, хэрэгцээнд нийцсэн тоглоомын талбайтай болгох ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 






Шинэ мэдээ

“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НЫ НЭЭЛТ БОЛЛОО5 сар 23. 14:06“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 21. 11:10ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО5 сар 21. 10:34НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТААР ЭХЭЛЛЭЭ5 сар 20. 9:36ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 15. 13:47ЧИНГЭЛТЭЙН ФЕСТИВАЛЬ-2025 ЭНЭ БЯМБА ГАРАГТ БОЛНО5 сар 14. 16:18ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, ЗОХИОН БҮТЭЭХ УР ЧАДВАРЫГ ДЭМЖСЭН ШИМТ STEAM ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ДУНД “GREEN MECH CHINGELTEI -2025” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 12. 16:25“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр” манай дүүрэгт 3 жилийн хугацаатай хэрэгжээд дууслаа5 сар 8. 16:43“СУВИЛАГЧ-СУДЛААЧ-2025” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ5 сар 8. 13:06Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа5 сар 6. 13:23УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 6. 13:14“МОД, БУТ СӨӨГИЙН СУУЛГАЦ, ҮР ҮРСЛЭГЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-2025” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА5 сар 2. 14:42“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 30. 14:49“ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО4 сар 29. 16:57МОД, ҮР, ҮРСЛЭГЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО4 сар 25. 17:21Чингэлтэй дүүргийн ахмад настнуудын дунд “Харилцаа дуу”-ны тэмцээн боллоо4 сар 25. 16:12ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА4 сар 24. 16:32АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА4 сар 23. 15:10“ДУЛААЛЪЯ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 23. 14:42УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 23. 13:52ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 23. 12:37Б.Насанжаргал: Соёлын өв нь хуулиар хамгаалагдсан байдаг тул зөвшөөрөлгүй хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийг эвдэж гэмтээх, устгах, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлахад оролцохгүй байх нь зүйтэй4 сар 23. 10:45СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА4 сар 22. 15:16УСАН СПОРТЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖ ЭХЭЛЛЭЭ4 сар 22. 13:35УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО4 сар 21. 12:02

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.