Энэ сарын 17-ноос эхлэн дүүргийн сурагчдыг усан спортын анхан шатны сургалтад хамруулна. 2025 оны эхний хагас жилийн хугацаанд нийт 19 сургуулийн 800 хүүхэд буюу нэг сард 4 сургуулийн тус бүр 50 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Усан бассейнд хичээллэх сурагчдыг эхлээд танхимд онолын мэдлэг өгч, 2 дугаар сарын 12-15 хооронд эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэлийг хангаад байна.
Тухайн ээлжийн сургуулийн биеийн тамирын багш хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тул энэ 7 хоногт тус багш нарыг дадлагажуулах сургалтад хамруулах юм. Эхний ээлжийн хүүхдүүд 2 сарын 18-наас 6 сарын 8-ны хооронд хичээллээд, дараагийн ээлжийн 800 хүүхэд ирэх есдүгээр сараас хичээлд хамрагдаж эхэлнэ.



“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ