НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРСАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЙЛ ӨРХИЙН ДУЛААНЫГ ШИЙДЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2025-2-3
1

Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байна. 

 Тус төслийн хүрээнд гэр хороолол дахь айл өрхүүдэд нарны цахилгаан үүсгүүрийн систем, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур болох цогц шийдлийг туршилтын шугамаар нэвтрүүлсэн. Шинээр эхэлж буй төслийн хүрээнд тус шийдлийг өргөжүүлж, Чингэлтэй дүүргийн 100 өрхөөс эхлэн, ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 1000 өрхийг үе шаттайгаар нарны эрчим хүчинд шилжүүлэхээр зорьж байна. 

Төсөл нь нүүрстөрөгчийн кредитийн орлого, цахилгаан борлуулалт, шилжүүлсэн нүүрсний татаас зэрэг боломжит төсвийн урсгалыг судлах замаар нарны цахилгаан эрчим хүчний санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох юм. Түүнчлэн, бодлогын дэмжлэг, санхүүгийн урамшуулал олгох замаар сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, зан байдалд өөрчлөлт бий болгохоор зорьж байна.  

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Мандуул “Бидэнд цэвэр агаар, өртөг багатай эрчим хүч шаардлагатай байна. Хотын иргэдийн эрүүл мэндийг сайжруулж, эрчим хүчний зардлыг бууруулан, Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих бодит, урт хугацааны шийдлийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэв. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү санаачилга нь тогтолцооны түвшинд өөрчлөлтийг бий болгоход чухал ач холбогдолтойг онцлоод, “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд бүх түвшний хамтын ажиллагаа шаардлагатай. Инновац, хөрөнгө оруулалт, тууштай байдлын үр дүнд Монгол Улс нүүрсний хамаарлаас ангижирч, хүн бүрд хүртээлтэй хөгжлийг бий болгож чадна” гэв. 

Видео үзэх: 






Шинэ мэдээ

НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2 сар 14. 14:56Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо2 сар 14. 9:04ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ БНСУ-ЫН “GREEN” ЭМНЭЛГИЙН ДАРГА ИМ САН ХЁГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА2 сар 14. 8:18НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА2 сар 13. 16:37"Архангайн цагаан идээ" өргөтгөсөн худалдаа болж байна2 сар 11. 14:57УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО2 сар 11. 11:21ДУЛААЛЪЯ АЯНЫ ХҮРЭЭНД АЙЛ ӨРХҮҮДИЙН ДУЛААН АЛДАГДЛЫГ ХЭМЖИЖ ЭХЭЛЛЭЭ2 сар 9. 17:07ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД НЭВТЭРСЭН МАЛЫГ ТҮР ХАДГАЛАХ ХАШААГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА2 сар 6. 15:37АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2 сар 6. 11:11НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХААР ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ2 сар 6. 9:11ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО2 сар 5. 11:12ИРГЭН, ААН-ҮҮДТЭЙГЭЭ ХАМТАРЧ БАРИЛГА ДЭЭРХ ХАЯГ, САМБАРЫН ХЭМЖЭЭС, ӨНГӨ, БАЙРЛАЛ ЗЭРЭГТ НЭГДСЭН СТАНДАРТ МӨРДӨНӨ2 сар 5. 9:33УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО2 сар 4. 11:37НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРСАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЙЛ ӨРХИЙН ДУЛААНЫГ ШИЙДЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ2 сар 3. 17:33ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА2 сар 3. 13:17Дүүргийн сурагчид хоёрдугаар сарын 17-ноос усан спортоор хичээллэж эхэлнэ2 сар 3. 10:38ЦЭНГЭГ АГААР, СҮРЛЭГ УУЛСААР ХҮРЭЭЛЭГДСЭН ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХНЫ ЗҮРХ УУЛ1 сар 30. 11:39ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА1 сар 29. 16:05ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО1 сар 29. 13:35ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО1 сар 29. 13:31УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 28. 11:08АРД КИНО ТЕАТРЫН ХАШААНД ЦУГЛАРСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ1 сар 27. 10:23“ӨӨХӨӨ ТУШААЯ АЯН” ЭНЭ ХАГАС САЙН ӨДӨР БОЛНО1 сар 24. 8:23НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН “ТАМИРЧИН БАГШ-2025” СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО1 сар 22. 15:17ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРОО ХУРАЛДЛАА1 сар 22. 11:31

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.