Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 88.0 хувьтай байна.
Дүүргийн Засаг дарга Н.Мандуул нийт удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
Ахуйн хог хаягдал үүсдэг байршлуудын хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хариулгагүй орж ирсэн малыг гаргах, эзэнгүй золбин нохой, муур устгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс бодис, давсыг мөстсөн авто замуудад цацах ажлуудыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст үүрэг болголоо.
Иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр урлаг, спортын тэмцээн уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд дүүргийн 14, 18 дугаар хорооны газар чөлөөлсөн айлуудын хог хаягдлыг цэвэрлэх, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийгдэж байгаа томоохон төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлж шуурхай ажиллахыг мөн үүрэг болгов.
Дүүргийн харьяа хэлтэс, албадын Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулах, нийт албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, сар шинийн баярыг угтан энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж ажлыг сайтар хангахыг хэлтэс албадын дарга нарт даалгалаа.