Энэ жилийн "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн 103 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож өөрсдийн онцлог, чанартай гар хийцийн бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа юм.

Энэ сард дүүргийн нийт үйлдвэр эрхлэгчдийнхээ худалдан авалт, борлуулалтыг дэмжих зорилгоор хэд, хэдэн байршилд сар шинийн үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулах юм.

“Амар байна уу 2025” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Иргэд та бүхэн сар шинийн баярын худалдан авалтаа дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгон авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.
Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгч нарын бүтээгдэхүүнээс танилцуулж байна:





