Хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэн нөөцөлсөн махыг худалдан борлуулах, үнийг тогтвортой байлгах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Татварын ерөнхий газраас хүнсний аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангах зэрэг нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдэд холбогдох мэдээллийг өгч, санал солилцов.
Мөн хаврын улирлын махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор нийлүүлэгч, агентын гэрээг байгуулан ажиллалаа. Дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нөөцийн мах худалдан борлуулна.