📣Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай ✅
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-д зааснаар хавсралтад дурдсан 171 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлнэ үү.
Дээрх хугацаанд үндэслэл бүхий тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэнд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг мэдэгдье."
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Утасны дугаар: 11319857

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ