ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2025-2-20
2

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны эхэнд Засаг дарга Н.Мандуул хороодын Засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө.

Хуралдаанаар сар шинийн баярыг угтсан “Бүх нийтийн их цэвэрлэгээг” тухайн хорооны нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийг цэвэрлэгээнд идэвхтэй хамруулах, мөн дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг хороо тус бүрээр үр дүнтэй зохион байгуулах, нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгах ажил зэрэг цаг үеийн холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн хороодын нутаг дэвсгэрт байршуулсан камерын мэдээг хороо тус бүрээр гаргах, засвар үйлчилгээ, нэмэлтээр камер байршуулах судалгааг Теле камерын нэгдсэн төвд хүргүүлэх, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, иргэнээс ирсэн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн зөрчил гаргахгүй байх, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл болголоо.

Хурлын төгсөлд хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо. Хороодын Засаг дарга нарын зүгээс гудамж дундах зарим өгсүүр чулуун замууд эвдэрч хэмхэрсэн эдгээр замуудыг шинэчлэн ажиллах, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлэх хорооны цогцолбор байртай болох, Зарим хороодын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байр ашиглалтад оролгүй удаж байгаа талаар арга хэмжээ авах шаардлагатайг хэллээ.






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.