Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хамтран “Барилга байгууламжийн ашиглалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” талаар 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбоод, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагчдыг хамруулан сургалт зохион байгууллаа.