УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-2-25
7

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Засаг дарга Н.Мандуул дүүргийн дараагийн шуурхай дээр хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Эрх шилжүүлсэн ажлуудын үнэлгээний хороог шуурхай байгуулж, худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, тендер шалгаруулалтад амжилтгүй болсон төсөл, арга хэмжээг танилцуулахыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэст,  Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтын явц болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж буй талаар дүүргийн Эрүүл мэндийн төвд,  дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн осол ихээр гардаг байршлуудын судалгаа, эдгээр байршлуудад зөв зохистой өөрчлөлт хийх боломжуудыг судалж танилцуулахыг Замын цагдаагийн газарт үүрэг болголоо.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.

Гал түймрийн осол аваар, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хороодын Засаг даргын ажлын албатай хамтран ажиллаж,  зорилтот айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,

Дүүргийн нутаг дэвсгэр дэх хог хаягдлыг тухай бүр цэвэрлэх, шөнийн цагт шуурхай тээвэрлэх, золбин нохой, муур устгах зэрэг хот нийтийн аж ахуйн ажлуудаа эрчимжүүлэх,

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2025 оны 03 дугаар сараас барилга угсралтын ажлуудыг эхлүүлэх ажил дээр анхаарч ажиллах,

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томилж, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж, утасны бэлэн байдлыг хангах талаар анхаарах,

Сэлбэ дэд төвийн түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын талбайг бэлтгэх, чөлөөлөгдсөн нэгж талбарын цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн дуусгаж, хашаалах ажлыг зохион байгуулах,

БНСУ-ын Ёндун-Гүн сумтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд улирлын чанартай ажлын байранд ажиллах хүч солилцох, ажилчин солилцох ажил руу анхаарч, дүүргийн иргэдийг бэлтгэх,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх ажлын зохион байгуулалт дээр анхаарч ажиллахыг хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо. 






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.