Дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан, Зуун мод, Сэлбэ гол дагуу халиа дошин үүсэж, нийтийн эзэмшлийн зам, талбай, айл өрхийн хашаа руу хальж орсон нөхцөл байдалтай байна.
Иймд дүүргийн Онцгой комиссын шуурхай багийн 4 албан хаагч, тусгай зориулалтын 3 машин механизмаар шуудуу гаргах, нийтийн эзэмшлийн мөсийг ачиж тээвэрлэх, мөсөн далан босгох хойшлуулшгүй арга хэмжээг авч ажиллалаа.