ЗОРИЛГО:
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2026 оныг “Бэлэн байдал, оновчтой төлөвлөлт-Албаны манлайлал”-ын жил болгон зарласантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб “Бэлэн байдлыг нэмэгдүүлж, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган, батлан хамгаалах бодлого, төрийн үйлчилгээг орон нутгийн байгууллага, иргэдэд дэвшилтэт технологи ашиглан хүргэж, хүүхэд залуучуудад эх оронч хүмүүжил олгох ажлын үр дүнг сайжруулан, Цэргийн штабын офицер, ахлагч нарын манлайлал, харилцан ажиллагаа болон сахилга, хариуцлага, ёс зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн, штабын бэлтгэлийг сайжруулах” гэж зорилгоо тодорхойлон дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
ЗОРИЛТ:
- Цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн болон төрийн захиргааны ажилтнуудын цэргийн бэлтгэл сургалтыг чанаржуулах;
- Төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг бодит түвшинд хангах;
- Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох ажлын үр дүнг нэмэгдүүлэх;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг чандлан биелүүлж, албаны хариуцлагыг өндөржүүлэх;
ЧИГ ҮҮРЭГ:
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг дарга хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах,
- Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах,
- Дүүргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу оногдуулан данслагдсан хүн техникт тодотгол хийж, бие бүрэлдэхүүн, зэвсэг техникээр нөхөн хангах, аж ахуйн нэгж байгууллагуудад дайчилгааны даалгавар оногдуулах, хэрэгжилтийг хангуулах ажил зохион байгуулах,
- Дүүргийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх,
- Цэргийн жинхэнэ албаны татлага, халалтын ажлыг зохион байгуулах,
- Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах,
- Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэн ажлын байраар хангах,
- 25-аас дээш насны цэргийн албыг биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,
- Иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, барагдуулах, хуулийн хугацаанд хариу өгөх,
- Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,
- Үй олноор хөнөөх зэвсгийн болзошгүй хөнөөл, террорист үйл ажиллагаанаас иргэд, бүх хэлбэрийн өмч хөрөнгийг хамгаалах, аврах бэлтгэлжилтийг тайван цагт хангах,
- Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухайн жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг зохион байгуулах,
- 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг албан бус сургалтын төвтэй хамтран бичиг үсэгт сургах,
- Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх,
- Дүүргийн Батлан хамгаалах стратегийн зориулалттай онц чухал болон онцгой объектуудын судалгаа, тооцоог гарган, болзошгүй аюул, ослын үед хамгаалалтанд авах төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах,
- Аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын бэлэн байдлыг дээшлүүлж, иргэний хамгаалалтын багаж хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хоргодох байр, сирень дохиоллын системийн үзлэг тооллогыг тогтмол явуулж дүн шинжилгээ хийх,
Албан тушаал
Нэр
Өрөө
Утас
Мэйл хаяг
Цэргийн штаб
Цэргийн штабын дарга, хурандаа
Б.Энхболд
208
99243302
Тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч
Ц.Энхтайван
207
89001102
Дайчилгааны офицер, дэд хурандаа
Э.Амарбат
207
90960111
Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч
Г.Билгүүнбаатар
207
99182924
Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийн офицер, хошууч
Д.Сэрсэндэмэд
207
80126950
Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч
Г.Ганбилэг
207
88183693
Шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч
С.Цэндзэсэм
207
99234008

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ