Өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Мандуул барилгын салбарт хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй уулзалт хийж, дүүргийн гэр хорооллын айл өрхийн гэр, байшин сууцны гадна дулаалга хийх, дээвэр, цонхыг дулаалах талаар санал солилцлоо.
Мөн Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах барилга, орон сууцны төсөлд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа танилцуулж, тус ажилд хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ.