
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, тэр дундаа сурагчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор богино эргэлтийн автобус өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарлаа.
Уг хорооны хүүхдүүдийн дийлэнх нь 72 болон 49 дүгээр сургуульд суралцдаг. Өмнө нь хойш чиглэсэн автобусны маршрут байхгүйн улмаас урт замыг явган алхаж сургуульдаа хүрдэг байв. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Богино Эргэлтийн чиглэлийг нэвтрүүллээ.

Богино эргэлтийн автобус нь Дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын зогсоол, Дэнжийн мянга шинэ эцэс, Хайлаастын завсар-2 зэрэг чиглэлийн байршлуудаар Өглөө: 06:30 – 09:30, Өдөр: 11:00 – 13:30, Орой: 16:00 – 21:00 цагийн хооронд цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.
Мөн ахмад настнууд болон сурагчдад автобусны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр зохион байгуулж байна.

Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв