Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс иргэд олон нийтийг хамгаалах, зөвлөгөө зөвлөмж өгч, яндан зуухны бэлэн байдлыг хангуулах, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор дүүргийн 7-24 дүгээр хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын мэргэжилтнүүд зааж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Мөн “INTUM” ХХК-аас айл өрхөд утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулах, түүнийг зөв ашиглах талаар зааж, төхөөрөмжийг нэгдсэн системд бүртгэснээр угаарын хийн хордлогын мэдээллийг шуурхай түргэн мэдээлэх боломжтой болох тухай танилцууллаа.