Өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Обрушансктэй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн зүгээс хүн ам, бүтэц зохион байгуулалтын хувьд төстэй, ногоон хөгжлийг дэмждэг, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог Унгарын дүүрэгтэй албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Хот байгуулалт ба ногоон хөгжлийн бодлого, Боловсрол ба залуучуудын хөтөлбөрүүд, Соёл, өв, түүх, Газар доорх дулааныг ашиглах, Усны менежмент, дэд бүтцийн хөгжил, Жижиг, дунд бизнес, худалдаа, Аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааны бооломжит чиглэл, салбаруудын талаар санал солилцлоо.