
Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Манжуур хотоос урилгаар хүрэлцэн ирсэн хоёр дендрологич дүүргийн ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан гурван байгууллагын ажилтнуудад зориулан аргазүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч, харилцан туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар мод, бут сөөгийн арчилгаа, зүйлийн тохироо, хөрсний онцлогт нийцүүлэх аргачлал зэрэг онол, практик хосолсон олон сонирхолтой сэдвээр мэдээлэл өгч, талууд харилцан мэдлэг, туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.


Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хотын ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв