Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз нөхдөөрөө амарч, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ ногоон амралтын бүс болгон тохижуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү ногоон цэцэрлэгт хүрээлэн, цогцолборт гол цөөрмийн эрэг дагуу майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, спортын олон төрлийн талбай, задгай театр, ногоон байгууламжит хэсгүүд, автомашины зогсоол, нийтийн бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж тохижуулна.
Ийнхүү тохижилтын ажил дууссанаар Нийслэл хотын иргэд ирэх долдугаар сард байгальтайгаа ойр, цэвэр агаарт амарч, гэр бүлээрээ тав тухтай чөлөөт цагаа өнгөрөөх шинэ кемп талбайтай болох юм.
Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд:
-Задгай театр
-Цөөрөм
-Мах шарах задгай талбай
-Хөлбөмбөгийн талбай
-Сагсан бөмбөгийн талбай
-Элсний воллейболын талбай
-Тоглоомын талбай
-Задгай террас
-Нарс мод, ногоон байгууламж
-100 машины авто зогсоол
-Нийтийн бие засах газрыг зэргийг цогцоор шийдэж байна.