Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд нийслэлд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлон, төсөвт тусгуулах саналаа танилцуулсан. Тухайлбал, авто зогсоолын хүртээмжийг сайжруулах, ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөх, авто замын хөдөлгөөний урсгалыг зохицуулах гэрлэн дохионы тоо болон чанарыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг дурдлаа.

Мөн иргэд нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд саналаа ulaanbaatar.mn цахим сайтад илэрхийлж, төсвийн төлөвлөлтөд оролцох боломжтой юм.



ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ