Чингэлтэй дүүрэг иргэдийн аюулгүй зорчих орчныг сайжруулах чиглэлээр тохижилт, засварын ажлуудыг тогтмол хэрэгжүүлсээр байна.
Энэ хүрээнд дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ЕБ-ын 5 дугаар сургууль болон СУИС-ийн дунд орших ногоон байгууламжийн хамгаалалтын хашааг согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас эвдэрсэн байсныг гагнаж, бүрэн засварлан хэвийн байдалд орууллаа.

Мөн 3 дугаар хороонд байрлах 24 дүгээр сургуулийн урд талын явган замын чанарын шаардлага хангаагүй шатанд засвар, шинэчлэлтийн ажил хийж дуусгаснаар иргэд, сурагчид саадгүй, аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ.


ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа