Засаг дарга Н.Мандуул НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Орхон аймгийн Эрдэнэт хотод хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй танилцлаа.
Тус аймагт сэргээгдэх эрчим хоёр төсөл нээлтээ хийлээ. Тухайлбал аймгийн Яргуйт багийн төв болон 28 дугаар цэцэрлэгт сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулсан томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна.

Уг төсөлд хөрсний гүний дулаан, нарны эрчим хүч, агаараас дулаан ялгаруулах дулаан шахуурга (heat pump), нарны зайн батерей хуримтлуур зэрэг цэвэр, байгальд ээлтэй эх үүсвэрүүдийг иж бүрнээр ашигласан нь Монгол Улсад анх удаа бодитоор хэрэгжиж буй онцгой туршлага болжээ.
Эдгээр системүүд нь нэг нь нөгөөгөө нөхөн ажиллаж, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангаж байна. Шөнөдөө -35 хэм хүртэл хүйтэрч буй энэ үед ч нар, хөрс, агаарын сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулаанаа бүрэн шийдэж байгааг төслийн багийнхан хэллээ. Мөн барилгын дулаан алдагдлыг бүрэн шийдэж чадвал сэргээгдэх эрчим хүчээр халаалтыг бүрэн хангах бүрэн боломжтойг онцлов.

Чингэлтэй дүүргийн хувьд агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дулаалгад суурилсан бодлогыг баримтлан айл өрхүүдийг нарны панель, дулаан шахуурга (heat pump), хийн зуух зэрэг байгальд ээлтэй, ногоон системд үе шаттайгаар шилжүүлж байгаа билээ.
Орхон аймгийн Эрдэнэт хотод хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүдтэй танилцсан нь цаашид байгалийн сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан иж бүрэн системийг дүүргийн хэмжээнд туршиж, судлан нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, бодит шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтой юм.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ