Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээ батлах тухай 05 дугаар тогтоолын хүрээнд ахмад настнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор дүүргийн 2 дугаар хорооны нэрэмжит “Ширээний теннис”-ний тэмцээнийг өнөөдөр Биеийн тамир, спортын хороонд зохион байгууллаа.


Ширээний теннисний тэмцээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын 50 гаруй ахмад тамирчид оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр: 10 дугаар хороо Д.Ганболд
2 дугаар байр: 2 дугаар хороо С.Батсуурь
3 дугаар байр: 23 дугаар хороо Б.Цогбаясах
Тусгай байр: 3 дугаар хороо С.Энхжаргалцэнгэл




Эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр: 4 дүгээр хороо Л.Мөнхцэцэг
2 дугаар байр: 5 дугаар хороо С.Болормаа
3 дугаар байр: 3 дугаар хороо Д.Наранхүү
Тусгай байр: 14 дүгээр хороо Л.Туул нар тус тус шалгарлаа.








“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ