Хуралдаанаар дүүргийн 2026–2028 оны жендэрийн стратеги төлөвлөгөө болон 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлуулахаар шийдвэрлэлээ.

Мөн холбогдох журмын дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа удирдан явуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар оролцогчид санал солилцов.

Цаашид Жендэрийн салбар хороо нь батлагдсан төлөвлөгөөний хүрээнд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан үйл ажиллагааг 2026 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ