Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны эхний сургалтыг “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Тус сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид болон дүүргийн 1–24 дүгээр хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагчид хамрагдлаа.
“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж” сэдэвт сургалтын хүрээнд:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ
- Ёс зүйн хууль тогтоомжийг мөрдөн ажиллах
- Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг тогтмол, үр дүнтэй хэрэгжүүлэх
- Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар бодит жишээнд тулгуурлан мэдээлэл хүргэж, практик зөвлөгөө өглөө.
Сургалтыг Ёс зүйн хорооны Ажлын албаны гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат, тус хорооны ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар удирдан зохион байгуулж, мэдээлэл өглөө.
















“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ