Тус эмнэлэг нь барилгын зураг төслийн дагуу бие даасан дулааны эх үүсвэртэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд дулааны эх үүсвэр барихтай холбоотой газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Газар чөлөөлөлтөд өртөж буй иргэд, айл өрхүүдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар газар чөлөөлөлтийг дараах зарчмын дагуу зохион байгуулахаар шийдвэрлэв.

Үүнд:
-Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөх
-Азийн хөгжлийн банкны “Нийгмийн хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэх
-Иргэдийн санал, гомдлыг шуурхай, ил тод шийдвэрлэх “Гомдол барагдуулах механизм”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх гэсэн зарчмыг баримталж ажиллахаар боллоо.
Ингэснээр газар чөлөөлөлтийн ажлыг хүний эрхэд нийцсэн, нийгмийн баталгааг хангасан байдлаар зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ