Чингэлтэй дүүрэг 2026 оныг “Инновац, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэхүү зорилт нь нийслэлээс 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласантай уялдан, дүүргийн хэмжээнд шинэлэг шийдэл, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Тус жилийн хүрээнд Чингэлтэй дүүрэг инновацид суурилсан бизнес, стартап санаачилга, ногоон технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжих, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах юм. Мөн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлөх үйлчилгээ, туршлага солилцох уулзалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих чиглэлээр бодитой үр дүн гаргах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлнэ.
Чингэлтэй дүүргийн “Инновац, ногоон хөгжлийг дэмжих жил” нь нийслэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлоготой нягт уялдсан, орон нутгийн онцлогт нийцсэн шийдлүүдийг хэрэгжүүлэх замаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвхтэй оролцоонд тулгуурлан хэрэгжих цогц санаачилга болох юм.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ