Хууль сурталчлах ажлын хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газартай хамтран Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1-24 дүгээр хороодын байнгын оршин суух хаягтай иргэдийн төлөөлөлд өнөөдөр “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.


Тус сургалтаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга У.Уянга иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт, шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага, эрх үүрэг, иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, цалин урамшууллын талаар мэдээлэл болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, зарчим, эвлэрлийн гэрээний талаар сургалт орлоо.


Сургалтад нийт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 1-24 дүгээр 90 иргэн хамрагдаж шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлын талаар мэдээлэл авч, тус сэдвийн хүрээнд харилцан санал солилцов.




“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ