

Жендэр гэж юу вэ?
Хүн төрөхдөө эрэгтэй эсвэл эмэгтэй хүйстэй төрдөг бөгөөд энэ нь бидний биологийн онцлогийг илэрхийлдэг. Үүнийг биологийн ХҮЙС (Sex) гэж нэрлэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа зөвхөн биологийн түвшинд хязгаарлагдахгүй.
Нийгэм, соёлын орчин, уламжлал, хандлага зэргээс шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр үүрэг, хариуцлага, боломж оноодог. Үүнийг “ЖЕНДЭР (Gender)” гэж нэрлэдэг.
Жендэр нь улс төр, эрх зүй, эдийн засаг, гэр бүл, нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог ойлголт юм. Энэ нь нийгмийн хөгжил, цаг хугацаа, соёлын өөрчлөлттэй уялдан хувьсан өөрчлөгдөж байдаг.
Хүйс - Байгалиас заяагдсан ялгаа
Жендэр - Нийгмийн хүрээнд бий болсон ялгаа
Жендэрийн талаар зөв ойлголтттой байх нь хүн бүрийг ижил үнэлэх, эрх тэгш оролцоог хангах, ялгаварлалгүй нийгмийг цогцлоох үндэс болдог.
Жендэрийн мэдрэмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе!
0

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ