Дөрвөн бэрх тэмцээн зохион байгууллаа

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээ батлах тухай 05 дугаар тогтоолын хүрээнд үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтан уламжлалт тоглоом найдгайг сурталчлах, хороодын ахмадын зөвлөлийн дарга нарын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн 21 дүгээр хорооны нэрэмжит “Дөрвөн бэрх”-ний тэмцээнийг зохион байгууллаа.


Дөрвөн бэрх тэмцээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын “Ахмадын зөвлөл”-ийн дарга нар 4 багт хуваагдан оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
1 дүгээр байр: Ц.Хүрэлсүх ахлагчтай “Ямаачин баг”
2 дугаар байр: Б.Өлзийбаяр ахлагчтай “Тэмээчин баг”
3 дугаар байр: Д.Отгонбаяр ахлагчтай “Адуучин баг” тус тус шалгарлаа.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ