Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагч, багш, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулдаг “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулж, наадамд 170 сурагч, 150 багш, эцэг эхчүүд оролцлоо.


Наадмын батлагдсан удирдамжийн дагуу сургууль тус бүрээс 1-5 дугаар ангийн 10 сурагч, 2 багшийн бүрэлдэхүүнтэйгээр “Ёс заншлын өргөө”-г байгуулж, Монгол ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах, үндэсний өв соёлоо дээдлэх хандлагыг төлөвшүүлэх, уламжлалт орчныг бүрдүүлэх чиглэлээр ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


Багийн нийлбэр оноогоор:
Тэргүүн байр - Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль
Дэд байр - Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль
Гутгаар байр - Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль
Тусгай байр - Ерөнхий боловсролын 149, 139 дүгээр сургуулиуд тус тус шалгарлаа.





“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ