Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Хүүхдийн 83 дугаар цэцэрлэгтэй хамтран тэгш хамруулах боловсролын хэрэгжилтийг бэхжүүлэх хүрээнд “ТЭГШ БОЛОМЖ – ТЭГШ ХӨГЖИЛ” сэдэвт үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах арга зүй, сургалтын болон хөгжүүлэх орчны шийдлийг бүрдүүлэн хэрэгжүүлж буй бодит туршлага, сайн жишээг танилцуулж, харилцан туршлага солилцсон юм.

Уг үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн удирдлага, багш нарын төлөөлөл нийт 60 оролцогч хамрагдаж, тэгш хамруулах боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал солилцон, үр дүнгээ хуваалцлаа.



“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ