Монгол Улсын Үндсэн хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил хүйсээр ялгаварлах, аливаа өргөмжлөл, урамшуулалд суурилсан алагчлалыг хориглож, иргэдэд тэгш оролцоотой орчныг бүрдүүлэх үүрэгтэй.
“Дархан бэр” “Уран бэр”, “Ачлалт ээж”, “Хүндэт аав” зэрэг өргөмжлөл, арга хэмжээ нь хүний эрхийн зөрчил, жендэрийн ялгаварлалыг агуулсан тул:
- Хүйс, гэрлэлтийн байдал, хүүхэд төрүүлсэн байдалд суурилсан өргөмжлөл, урамшууллын шинжтэй арга хэмжээг зохион байгуулахгүй байх.
- Ийм төрлийн арга хэмжээг дэмжих, сурталчлах, бүртгэл явуулах зэрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх.
- Иргэд, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахдаа хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчимд нийцүүлэн төлөвлөж хэрэгжүүлэхийг уриалж байна.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ