Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг тус дүүргийн Чингэлтэй нэгдсэн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ. Мөн хүний папиллома вирус (HPV)-ын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг дурдсан ба хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй чихэрлэг хүнсний хэрэглээ, сурталчилгаанд анхаарч, зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг дурдсан юм.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн захирал Х.Ганцэцэг нар оролцож, санал бодлоо солилцсон юм.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ