рөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдсан суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй Чингэлтэй дүүргийн суралцагчдын эцэг, эхийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. 
Уулзалтын үеэр тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын журам, хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын суралцаж буй орчин нөхцөл, сурлагын явц, амьдрах орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.Мөн эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийнхээ суралцах орчин нөхцөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, холбогдох дэмжлэгийн талаар үзэл бодлоо илэрхийлж, харилцан санал солилцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар нар оролцлоо.




“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ