“УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК-2026” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний эвсэлтэй болгох, сургуулийн өмнөх боловсролын орчин дахь хүүхдийн бие бялдрын сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах “Уран хөдөлгөөнт гимнастик-2026” тэмцээн өнөөдөр боллоо.

Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.



“Уран хөдөлгөөнт гимнастик-2026” тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгох чухал ач холбогдолтой бөгөөд 1-р байранд Г.Жимсээ эрхлэгчтэй 154-р цэцэрлэг, 2-р байранд Ж.Эрдэнэтуяа эрхлэгчтэй 70-р цэцэрлэг, 3-р байранд Г.Хулангоо эрхлэгчтэй 327-р цэцэрлэг, Тусгай байранд Г.Удвал эрхлэгчтэй 18-р цэцэрлэг, Б.Хасагмаа эрхлэгчтэй 19-р цэцэрлэг тус тус шалгарсан бөгөөд 1-р байранд шалгарсан 154, 70-р цэцэрлэг Нийслэлийн аварга шалгаруулах дараагийн шатны шалгаруулалтад оролцох юм.




“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ