Дүүргийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдлаа.


Чингэлтэй дүүргийн Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийн хурал өнөөдөр хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа удирдан явуулж, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан Дэд захирал Т.Нямжав Салбар зөвлөлийн 2025 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж, санал солилцлоо.


Хурлаар өсвөр насны жирэмслэлт, өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын чиг үүргийн байгууллагуудын ажлын уялдаа, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг гишүүд онцоллоо.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ