Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээ батлах тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй


“Эрүүл идэвхтэй насжилт, дасгал хөдөлгөөн аян”-ы хүрээнд дүүргийн ахмад настнуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 6 дугаар хорооны нэрэмжит “Шугаман бүжиг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.

Шугаман бүжгийн тэмцээнд 17 хорооны 150 гаруй ахмад настан оролцож, авъяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
1 дүгээр байр: 22 дугаар хорооны Д.Эрдэнэтуяа ахлагчтай “Золбоо баг”
2 дугаар байр: 15 дугаар хорооны Б.Шүрэнцэцэг ахлагчтай “Ундраа баг”
3 дугаар байр: 2 дугаар хорооны Ч.Сарантуяа ахлагчтай “Од баг” тус тус шалгарсан юм.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ