“МОД, БУТ СӨӨГИЙН СУУЛГАЦ, ҮР ҮРСЛЭГЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-2026”


Монгол улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр тогтоолын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 31-ны өдрүүдэд “Мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдаа” барилгачдын талбайд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн худалдаанд мод суулгац, үрслэгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 21 иргэн, 11 аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.
Иргэд та бүхэн шилмүүст болон навчит, гоёлын бут сөөг, үрсэлгээ, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, ногооны үр зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийн эх дэлхийгээ хайрлаарай.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ